
Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-06-28 10:01:19
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ
River water level and discharge forecast
Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага хэдий ч Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Харбут зэрэг бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджаас 10-50 см орчим их байх төлөвтэй байна.
Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч 2 дугаар арав хоногт усны түвшин бага зэрэг нэмэгдэх төлөв ажиглагдана. Мөн тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх, түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна
Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.
|
|
7 дугаар сарын олон жилийн |
7 дугаар сард ажиглагдах |
||||
Д/д |
Гол – харуулын нэр |
дундаж |
өнгөрөлт,м3/с |
дундаж |
|||
|
|
түвшин,см |
өнгөрөлт,м3/с |
хамгийн их |
хамгийн бага |
түвшин, см |
өнгөрөлт,м3/с |
1 |
Сэлэнгэ мөрөн - Хялгант баг |
276 |
538 |
1294 |
286 |
220 |
210 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум |
252 |
422 |
1252 |
178 |
235 |
290 |
3 |
Эг гол - Эрдэнэбулган сум |
232 |
40.8 |
132 |
7.71 |
220 |
31.0 |
4 |
Дэлгэрмөрөн – Мөрөн сум |
197 |
82.9 |
258 |
19.3 |
155 |
34.0 |
5 |
Бэлтэс гол – Баянзүрх сум |
358 |
7.29 |
29.5 |
0.81 |
315 |
1.20 |
6 |
Идэр гол – Зүрх баг |
169 |
44.0 |
387 |
18.0 |
155 |
40.0 |
7 |
Орхон гол – Орхон сум |
210 |
118 |
719 |
16.3 |
175 |
95.5 |
8 |
Орхон гол – Сүхбаатар сум |
261 |
240 |
626 |
81.9 |
200 |
210 |
9 |
Туул гол – Улаанбаатар хот |
159 |
57.9 |
340 |
8.00 |
145 |
33.0 |
10 |
Тэрэлж гол – Тэрэлж сум |
161 |
23.8 |
65.4 |
2.84 |
135 |
18.0 |
11 |
Ерөө гол – Ерөө сум |
320 |
125 |
413 |
27.8 |
270 |
30.0 |
12 |
Хануй гол Эрдэнэмандал сум |
278 |
18.2 |
60.4 |
2.20 |
250 |
5.00 |
13 |
Онон гол – Биндэр сум |
178 |
75.8 |
202 |
19.8 |
115 |
25.0 |
14 |
Хэрлэн гол - Өндөрхаан сум |
202 |
54.0 |
246 |
9.40 |
170 |
28.0 |
15 |
Халх гол – Сүмбэр сум |
216 |
73.0 |
231 |
23.6 |
195 |
57.0 |
16 |
Богд гол – Улиастай сум |
189 |
153 |
70.9 |
3.24 |
100 |
13.0 |
17 |
Түй гол – Баянхонгор сум |
151 |
18.7 |
28.0 |
0.86 |
125 |
8.00 |
18 |
Завхан гол – Гуулин сум |
176 |
27.5 |
57.3 |
3.28 |
145 |
14.0 |
19 |
Ховд гол - Мянгад сум |
193 |
156 |
622 |
131 |
220 |
200 |
20 |
Булган гол – Булган сум |
214 |
17.1 |
33.7 |
2.64 |
260 |
26.0 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/03/02



6 м/с


Шинэ мэдээ

